Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АРХАНГАЙ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2025-05-31

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Хүнсний хувьсгал, Тэрбум мод, Цагаан алт, Шинэ хоршоо зэрэг хөдөлгөөний зорилтуудын хүрээнд Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид Хөдөө аж ахуйн их сургуулийн Ректор Б.Баасансүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд:
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт, инновацын бүтээгдэхүүнийг нутагшуулах,
Их сургуулийн шаталсан сургалтад орон нутгийн ААН, байгууллагын мэргэжилтэн, иргэдийг хөнгөлөлттэй нөхцөл, хялбаршуулсан үйлчилгээ, богино хугацаагаар сургах,
Мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, үржил селекцийг төлөвлөн хэрэгжүүлэх
Мал амьтны төрөл бүрийн өвчинтэй тэмцэхэд орчин үеийн арга технологи нэвтрүүлэх,
Бэлчээр болон тариалангийн талбайн хөрсний үржил шимийг судлах, сайжруулах
Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тоног төхөөрөмжийн сонголт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний ерөнхий зураглал хийх
Малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах технологи нэвтрүүлэх гэх мэт 16-н чиглэлд хамтран ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7787
6208 / 80%
976 / 13%
285 / 4%
318 / 4%