Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Монгол хүүхэд-2025 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриатай тэмдэглэн өнгөрүүлж байгааг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оюуны хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлж Тосонцэнгэл сумын ЕБС-ын мэдээлэл технологийн танхимд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.