Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эхийн одон” гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд эхэллээ.
Энэ онд Улсын хэмжээнд 14,486 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор шагнагдсанаас Хөвсгөл аймгийн хэмжээнд 531 ээж “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулж байна.
“Алдарт эх”-ийн одонг аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, Засаг дарга Л.Төмөрбаатар, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Х.Цэнд-Аюуш, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Цэцэгмаа болон Мөрөн сумын удирдлагууд гардуулан өглөө.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.