Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн малчин Доржийн Доржготовын гэр бүл Модон могой жилийн босгон дээр Улсын аварга малчнаар тодорч шагнал, үнэмлэх, цол тэмдгээ хүлээн авлаа.
Буянт мал сүргээ таван төрөлд өгсөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэн Улсын аварга малчны болзол хангасан Д.Доржготов нь хаврын улиралд малаа Бэрх, Гашуун, Цайдам зэрэг ургамлын төрөл зүйл олонтой яргуй ихтэй нутгаар отор хийж, мал сүргээ тарга хүч авхуулж, жил бүр өвс-30 тн, гар тэжээл-3 тн зэргийг бэлтгэдэг.
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 4 худаг барьж, булгийн эхийг хашиж, Цайдам багт мал угаалгын ванныг 2.5 сая төгрөгөөр барихад дэмжлэг үзүүлсэн байна.
Удамдаа бахархал нэмж улсын аварга малчин болсон танай гэр бүлд баяр хүргэе.
Like
Comment
Share