Хөвсгөл аймаг 2025 оныг "Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан "Монгол эв нэгдэл" төслийн хүрээнд МУГЖ дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар Мөрөн сумын хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус арга хэмжээнд 50 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ сурталчилж ажиллаа.