Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын ГХУСАЗСЗ, сумын эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран “Нийгмийн хөгжил гэр бүлээс” чуулга уулзалтыг 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тус чуулга уулзалтад Улаанбаатар хотоос “Уран илтгэгч төв” ТББ-ын сургагч багш Д.Анхбаяр, Ч.Ичинхорлоо нарыг урьж гэр бүлд чиглэсэн сургалт зохион байгууллаа.
Тус чуулганд 90 иргэн оролцлоо. 2 лектор Нийгмийн хэвшмэл ойлголтод үгүй гэж хэлье, Өөрийгөө хайрлая, Эв нэгдэлтэй гэр бүл сэдвүүдээр сургалт орлоо.