Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧ, БНМАУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД П.ГЭНДЭН

2024-11-27

1936 оны 2 дугаар сарын МАХН-ын Бүгд хурлаас ажлаасаа өөрчлөгдөн ЗХУ-д биеэ сувилуулахаар яваад хувьсгалын эсэргүү улс төрийн хэрэгт 1937 оны 7 дугаар сарын 17-ны өдөр баривчлагдан ЗСБНХУ-ын ДШЦК-ийн 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор тус улсын Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 6, 8, 9, 11 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэжээ.
1956.12.15-ны өдрийн ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 4н-022693/56 тоот магадлалаар цагаатгагдсан.
1962.02.13-ны өдөр АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх ЦАЭК-ын 78 дугаар тогтоолоор ЗСБНХУ-ын Ерөнхий прокурорын 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн маш нууц 35-43 СС тоот бичгийг үндэслэн цагаатгасан.
Түүний баривчлагдахын өмнөхөн буюу 1937 оны 6 сарын 14-ний өдөр Ерөнхий сайд А.Амарт бичсэн захидал:
"Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд хүндэт нөхөр Амар таны энэ завсарын амрыг эрээд өчүүхэн миний бие та бүхний гүн хамгаалал ба Холбоот Улсын гайхамшигтай өршөөлөөр хязгаар нь үзэгдэхгүй хар далайн захад ямар ч гачигдалгүй хуучин хэвээр гэр бүлийн хамт сууж байгааг сонсгохын ялдамд таны улс төрийн их хэрэг ба бие лагшин хийгээд өрх хотлоор туйлын бат энх төвшин хөгжиж буй бизээ.
Өчүүхэн мунхаг би дөчин хэдэн жил оршсон зах хязгаар нь үзэгдэхгүй их шар тал нутаг ба сэргэлэн шар нар, салхины цэвэр амьсгал болон мөн элэг махны садан салбар хийгээд та их баригчид удирдагчидаас ёслон салсаар нэгэн жил хагас болов. Энэ жил хагасын дотор хоцрогдсон үхээнц дорой би өөрийн орон нутаг ба ах дүү нар хийгээд малын үнэр, аргалын утаа зэргийг үргэлжлэн сэтгэл санаанаас гарахгүй өдөр шөнийн зүүд бодол болон байх юм.
Намайг эргэж албан тушаал горилж байна гэж битгий бодоорой. Намайг анх явуулахдаа нэг жилийн хугацаагаар гэсэн боловч одоо жил хагас болоод байна. Буцая гэхээр буцаахгүй гэх юм. Юуны учир энд байлгаад байгааг мэдмээр байна.
Амралтад сууж буй би байтугай ял хэрэгт холбогдсон хүн ч халдаж үйлдсэн тогтоол тушаалыг сонсохыг хүсдэг, сонсох ч ёстой хэмээн ойлгож явдаг юм.
Ёслогч гээгдэн жигшигдсэн тэнэг Гэндэн мөн"

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%