Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах, орон нутгийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “ЭККО-ФАРМ” төсөл Хөвсгөл аймгийн Их-уул суманд 2024-2029 оны хооронд хэрэгжихээр болов.
Төслийн багийн гишүүд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Пүрэвдорж, аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар болон албаны хүмүүстэй уулзаж, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө танилцуулж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.