 Аймгийн Засаг даргын ажил хүлээлцэх ёслолын арга хэмжээ ЗДТГ-ын "Соёмбо" танхимд боллоо. Аймгийн Засаг дарга асан П.Лхагважав хэлсэн үгэндээ өвөлжилтийн бэлтгэл ажил малчдын хувьд 80 гаруй хувьтай, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 50 гаруй хувьтай байгааг дурьдаад хамгийн хүнд тооцогдож байгаа Эрчим хүчний салбарт анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.
Аймгийн Засаг даргын ажил хүлээлцэх ёслолын арга хэмжээ ЗДТГ-ын "Соёмбо" танхимд боллоо. Аймгийн Засаг дарга асан П.Лхагважав хэлсэн үгэндээ өвөлжилтийн бэлтгэл ажил малчдын хувьд 80 гаруй хувьтай, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 50 гаруй хувьтай байгааг дурьдаад хамгийн хүнд тооцогдож байгаа Эрчим хүчний салбарт анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ. Хөвсгөл аймгийн 32 дахь Засаг даргын үүрэгт ажлаа хүлээж авсан Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Алсын хараа-2050" , Шинэ сэргэлтийн бодлогыг тусгаж ажиллахаа илэрхийлээд 2026 он хүртэл Мөрөн суман доторх авто замын асуудлыг шийдвэрлэж, 10, 000 янданг доод тал нь 3000 болтол цөөлнө гэлээ.
Хөвсгөл аймгийн 32 дахь Засаг даргын үүрэгт ажлаа хүлээж авсан Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Алсын хараа-2050" , Шинэ сэргэлтийн бодлогыг тусгаж ажиллахаа илэрхийлээд 2026 он хүртэл Мөрөн суман доторх авто замын асуудлыг шийдвэрлэж, 10, 000 янданг доод тал нь 3000 болтол цөөлнө гэлээ.








