Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2024.11.06 Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдоржийн санаачилгаар Хөвсгөл дулааны станцын нүүрс татан авалт, Могойн голын нүүрс нийлүүлэлт, тээвэрлэлт үйл ажиллагаатай холбоотой уулзалт зохион байгууллаа.

2024-11-06

Уулзалтанд
1.“Могойн гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батхүү
2.“Могойн гол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Мөнх-Эрдэнэ
3.Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Б.Батбаатар
4.“Хөвсгөл-Дулааны станц” ХХК-ийн ерөнхий инженер Ш.Нямханд
5.“Хөвсгөл-АЗЗА” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Галбадрах
6.Хөвсгөл аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Должинсорогдог
7.Хөвсгөл аймгийн авто тээврийн дарга Ө.Баттулга
8.Нүүрс тээвэрлэж буй жолооч нар оролцлоо.
✅Уулзалтанд оролцогчдын зүгээс нүүрс тээвэрлэж буй автомашинууд жин, тонн хэтрүүлсэнтэй холбоотойгоор улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдсан “Хилэмт”-ийн гүүрний даац хэтэрч, тулгуур багануудад бяцралт үүссэн, замын хашлага эвдэх зэрэг зөрчлүүд, орон нутгийн жолооч нараар тээвэрлэлт хийлгүүлэх хүсэлтийг хэлж байв.
✅“Могойн гол” ХК-ийн зүгээс байгуулсан гэрээндээ тодорхой буюу жин, тонны хэмжээ, орон нутгийн автомашинуудад давуу эрх олгох талаар нэмж тусгах боломжтойг аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Должинсорогдог хэллээ.
✅Уулзалтын үр дүнд:
1.2024-2025 онд дулаан хэрэглэгчдийг чанартай нүүрсээр хангах,
2.Нүүрс тээвэрлэлтийг одоо мөрдөгдөж буй стандартад нийцүүлж жин, тонныг хянаж ачилт хийхийг “Могойн гол” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батхүүд даалгав.
3.Энэ жилээс эхлэн аймгийн ИТХ, “Могойн гол”ХК, “Хөвсгөл-дулааны станц” хамтран “ Нүүрс татан авалт, тээвэрлэлт хийхэд талуудын хүлээх үүрэг, хариуцлагын гэрээ” байгуулан ажиллахаар гурвалсан гэрээ байгуулав. Энэхүү гэрээний зорилго нь хэрэглэгчдийг дулаанаар жигд хангах, нүүрс тээвэрлэлтэд дотоодын хяналт тавих, гэрээний талууд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхойлсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%