Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-09-10

Монгол улсын түүхэнд тод хараар бичигдэн үлдсэн хамгийн эмгэнэлт үйл явдал бол Улс төрийн их хэлмэгдүүлэлт билээ. 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн уг хэлмэгдүүлэлтэд монголын олон мянган иргэд, түүний дотор чадварлаг сэхээтнүүд, төр засгийн байгууллагын болон цэргийн албан тушаалтан, эрдэм мэдлэгтэй лам хуврагууд илүү ихээр өртсөн байдаг.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Цагаатгалын цагаан ном зэрэг эх сурвалжаас тодруулахад улсын хэмжээнд 31460 иргэн хэлмэгдүүлэлтэд өртсөн ба үүнээс цаазлагдсан 20325, хорих ялаар шийтгэгдсэн 11135 иргэн байдаг байна.
Энэхүү харуусалт он жилүүдэд хилс хэрэгт хэлмэгдсэн олон мянган хүмүүсийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр байхаар тогтоож, энэ жил 29 дэх жилийг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд 2012 онд аймагтаа анх удаа тухайн үеийн АИТХ-ын шийдвэрээр Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан байгуулсан “Нар сар галанд мөнх амьдрагсад” нэртэй Гэрэлт хөшөөг 2023 оны аймгийн ИТХ-ын болон аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгаснаар нүүлгэн шилжүүлж, засварлан шинэчилж тохижуулсныг өнөөдөр нээж, хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгууллаа. Мөн хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлж, Өмнөговь аймгийн Бурхны шашинтны төв Маанийн хийдэд зуун найман зул өргөн буяны ном хурууллаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд Өмнөговь аймгаас хэлмэгдэгчийн хамаарал бүхий 39 иргэн нөхөх олговрын материалыг бүрдүүлж өнөөдрийн байдлаар 15 иргэн 80 сая төгрөг, 21 иргэн 40 сая, 3 иргэн 1 сая төгрөгийн нөхөх олговрыг аваад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%