Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024-06-19

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны 6 дугаар хуралдаанаар төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудын хүрээнд хуралдлаа.
Хуралдааныг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат удирдан явуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан 6 асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж ажиллалаа.Үүнд:
-Дүүргийн хороодын сайн дурын иргэдийн зөвлөлийн эргүүлийн ажлын үнэлгээ,
-“Хамтдаа сэрэмжилж-Аюулгүй аялцгаая” нөлөөллийн аян зохион байгуулах тухай,
-Дүүргийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зарим техник хэрэгслээр хангах тухай,
-Дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай,
-“Шугаман эргүүл-хар хэсэг” хяналт шалгалт, нөлөөллийн аян зохион байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Мөн дүүргийн 2024 оны 6 дугаар сарын Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаарх дүүргийн Цагдаагийн газрын мэдээллийг сонслоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4079
2766 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%