

Хөвсгөл аймгийн хувьд 23 сум, 1 тосгонтой. 136,885 хүн амтай, нийт 40,182 өрх, 49,831 хүүхэд байна. Нийт өрхийн 12,721 буюу 31.2% нь Мөрөн суманд, 27,461 буюу 68.7% хувь нь 23 сум 1 тосгонд амьдарч байна.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Пилжээгийн Лхагважав хэлсэн үгэндээ: "... Өрх гэр бүлийн амьдрах нөхцөлийг сайжруулах, гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ..." хэмээн онцлоод зөвлөгөөнийг нээж, оролцож буй 300 гаруй гэр бүлд аз жаргал хүсэж, амжилт хүслээ