Улиран одож буй Туулай жилд манай аймгийн
#Уяачдын Хүлэг морьд нь хурдан, өгөөжтэй сайхан жил байлаа.

Манай аймагт өнгөрсөн онд
#аймгийн алдарт уяач 28 нэмэгдлээ. Алаг-Эрдэнэ сумын Э.Гантөгс, Бүрэнтогтох сумын Ж.Намнанпилжир, Галт сумын Д.Доржготов, П.Батбаяр, Жаргалант сумын Г.Сэнгээ, М.Сэргэлэнбаяр, Б.Батбаяр, Их-Уул сумын Д.Ганзам, Д.Баасандорж, Рашаант сумын А.Ганзориг, Тариалан сумын О.Батбаяр, Э.Далайцэрэн, Э.Батдорж, Д.Хүрэлбаатар, П.Ариунбат, А.Нямжав, Төмөрбулаг сумын Б.Дамбажав, Түнэл сумын Л.Лхагвасүрэн, Хатгалын Ч.Морх, Цагаан-Уул сумын Б.Баасанжав, Н.Одонбилэг, Г.Гармаа, Х.Пүрэв-Очир, Цагааннуур сумын О.Цогт-Эрдэнэ, Цагаан-Үүр сумын Г.Баярбат, Т.Мөнхбаатар, Шинэ-Идэр сумын Д.Сүрэнхорол, Ч.Базарсүрэн нар АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ цол хүртлээ.

Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Аймгийн Засаг дарга П.Лхагважав нар гардуулан өглөө.

Уяа тааруулах эрдмийг эртнээс өвлөсөн малчин
Унаган хүлгийн шинжийг өвгөдөөс сурсан ухаан
Ухаа толгод талын газрын багцааг төөлсөн
Уран нарийн уяаг мэдрэмж зүтгэлээр илүүрхсэн уяачид та бүхэн
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ





