Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УЛСЫН АВАРГА МАЛЧИН И.МӨНХБАТ: МАЛАА ХАЙРЛАЖ ЧАДВАЛ ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГДӨГ.

2024-02-07

 
Улиран одож буй Туулай жилд манай аймгаас “#УЛСЫН САЙН #МАЛЧИН” хэмээх алдрын эзнээр 10 малчин тодорсон.
Тэдний нэг Тосонцэнгэл сумын малчин Ишгээгийн Мөнхбатын гэр бүл юм.
🇲🇳Аваргын шагналыг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, Аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг болон аймаг сумын удирдлагууд малчны хотонд гардуулан өглөө.
🐎Улсын аварга малчин И.Мөнхбатынх Тосонцэнгэл сумын Устын аманд өнтэй сайхан өвөлжиж байна.
🐎Улсын аварга #Малчин И.Мөнхбат ах дүү 9-үүлээ бөгөөд 6 нь малчин, тэдний 3 нь Аймгийн аварга малчин болсон бол сар шинийн босгон дээр И.Мөнхбат “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” болж нутаг усныхан болон ах дүү нараа баярлууллаа.
🐎Улсын аварга малчин И.Мөнхбат, Ц.Цэрэнсүрэн нар мал маллах ухааныг аав ээжээсээ өвлөжээ.
🐎Малаа зун цагт таргалуулбал өвөлд өнтэй ордог, малаа хайрлаж л чадвал үр өгөөжөө өгдөг, биднийг үргэлж дэмжиж байдаг нутгийн ахан дүүсдээ баярлалаа гэлээ.
МАЛ СҮРЭГ ТАНЬ ТҮМ БУМ БОЛЖ ӨСӨХ БОЛТУГАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%