Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат тамхины ишийг түр хадгалах хэтэвчийг хэрэглээнд нэвтрүүлж буй Кадо брэндийг үүсгэн байгуулагч залуустай уулзаж санал солилцлоо

2024-01-09

Тамхины иш нь удаан хугацаанд байгальд шингэхгүй байсаар байдаг бөгөөд шингэх үедээ хөрс, усны бохирдол үүсгэдэг байна. Кадо брэндийг үүсгэн байгуулагч У.Баяр нь Өмнөговь аймгийн харъяат иргэн бөгөөд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, тамхи татдаг залуусыг соёлтой хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор тус тамхины иш түр хадгалах хэтэвчийг анх үйлдвэрлэж эхэлсэн байна. Уг хэтэвч нь галд тэсвэртэй нано материалаар хийгдсэн тул аюулгүй, угааж цэвэрлэхэд хялбар, дахин ашиглагддагаараа давуу талтай юм.
Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн санаачлан хийж, иргэдийг соёлтой хэрэглээнд уриалж байгаа нутгийнхаа брэнд бүтээгч залуусыг аймаг орон нутгийн зүгээс дэмжин хамтарч ажиллахад бэлэн байгаагаа аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%