Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 2023.12.11

2023-12-11

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны ээлжит V хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Дүүргийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан удирдамжийн хүрээнд хорооны эрхлэх асуудалд хамаарах “Эрүүл Чингэлтэйчүүд-2024”, “Гэр бүл-2024”, “Соёлтой иргэн-2024”, “Чадварлаг багш-2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүнтэй тус тус танилцлаа.
Хуралдаанд Хурлын хорооны дарга, Төлөөлөгч Т.Уламбаяр, хорооны гишүүн, Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, Л.Цэеэрэгзэн, В.Хүрэлбаатар, Ч.Ариунчимэг, С.Мөнгөнсар нар танхимаар, хорооны гишүүн, Төлөөлөгч Ч.Мягмарсүрэн цахимаар тус тус оролцож 100%-ийн ирцтэйгээр хуралдлаа.
Хорооны гишүүд танилцсан арга хэмжээ, үйл ажиллагааны хүрээнд санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгч, санал, дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%