Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2023" ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2023-11-02

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам-2023” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцлоо.
“Ногоон гэрэл цагаан шугам-2023” тэмцээний шилдгээр
Нэгдүгээр байранд: ЕБ-ын 23 дугаар сургууль
Дэд байранд: ЕБ-ын 139 дүгээр сургууль
Гутгаар байранд: ЕБ-ын 117 дугаар сургууль
Тусгай байранд ЕБ-ын 72 дугаар сургууль тус тус шалгарч, тэмцээнд оролцсон хүүхэд багачуудад гарын бэлэг гардууллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%