Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлогын албан татварын хэмжээ

2023-10-11

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 4.1.3.-т "бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч" гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг; хэлнэ гэж тодорхойлсон байна.
Бичил худалдаа ажил үйлчилгээ эрхлэгч буюу ачаа тээвэр, зорчигч тээвэр, явуулын худалдаа наймаа эрхлэгч иргэний ажлын нөхцөл байдлыг харгалзан Татварын албанд орлогоо тайлагнахгүйгээр сар бүр тогтмол дүнгээр татвараа төлөх хялбар зохицуулалтыг ХХОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар олгосон билээ.
Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч иргэний сард төлөх татварын хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 5-50 хүртэл хувиар тооцож, харьяа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэмжээг тогтоодог.
Тэгвэл "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын түншлэлийн гурван талт үндэсний хороо"-ний 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улс орон даяар мөрдөгдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөгөөр мөрдөх шийдвэр гарсан тул шинэчлэгдсэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс татварын хэмжээг тооцож, шинээр тогтоох албан татварын хэмжээнд олон нийтийн саналыг авахаар оруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%