Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллах үер Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуяг манай аймагт тулгамдаж буй дараах 3 асуудлыг уламжиллаа.

2023-09-27

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр 26-ны өдрийн ээлжит XXI хуралдаанаар манай аймагт нэн тэргүүнд тулгамдаж буй 3 асуудлыг эрэмбэлж, 2024 оны улсын төсөвт тусгаж, шийдвэрлүүлэхээр
1️⃣ Монгол улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний 2.3.2-т “Хөвсгөл дулааны станцыг 21 МВт-аар өргөтгөх” 16.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсан тул төсвийг 2024 оны улсын төсөвт тусгах,
2️⃣ Улаанбаатар-Өвөрхангай-Архангай-Хөвсгөл чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Архангай-Хөвсгөл чиглэлийг холбосон босоо тэнхлэгийн авто зам барих төсвийг 2024 оны төсөвт тусгах,
3️⃣ Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Боомтын сэргэлт зорилтын 1.4.2-т “Зарим боомтыг түшиглэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зургаан боомтыг аялал жуулчлалын боомт болгон хөгжүүлж, боомтын зэрэглэлийг нэмэгдүүлсэн байна” гэсэн үйл ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх сумыг Хатгал тосгонтой холбосон хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлэх зардлыг 2024 оны төсөвт тусгах хүсэлтийг өргөн барьснаас дараах асуудлыг 2024 оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр боллоо.
✅Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн дулааны станцын өргөтгөлийн төсвийг ирэх оны төсөвт тусгана.
✅Хөвсгөл аймгийн Ханх сумыг Хатгал тосгонтой холбосон хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлэх зардлыг 2024 оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%