Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЛТАН ХӨХИЙ ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ УТГА ТӨГӨЛДӨР САЙХАН БОЛЛОО.

2023-07-22

Газар лусаа аргадан, ёс уламжлалаа өвлүүлэн уламжилж байгаа энэхүү төрийн тахилгыг таван жил тутамд хийдэг бөгөөд энэ жил 5 дахь удаагийн төрийн тахилга болж байна.
Арга хэмжээнд Төрийн элч төлөөлөгчийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт оролцон төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан Монгол улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Ховд аймгийн далбааг овооны хоёр талд, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны урд зассан тахилын ширээний ард залж байрлуулав.
Ёслолын ажиллагааг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нээж үг хэллээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир Алтан Хөхий хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож эх хувийг /торгон дээр бичсэн/ Ховд аймгийн музейд дурсгал болгон хадгалуулахаар аймгийн засаг дарга Э.Болормаад гардуулж өгөв.
Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч төлөөлөгчийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт уншиж сонордуулж, морь сэтэрлэх, тэнгэрт хүргэх дуут сумыг хуяг дуулга бүхий мэргэн харваачид гардуулах зан үйлийг хийж гүйцэтгэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%