Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сумын 9 гайхамшиг

2023-06-27

 

Гурвантэс сумын байгалийн  үзэсгэлэнт Есөн гайхамшиг

 

1.    Зулганайн гол:  Сумаас баруун хойш 110 км орших бөгөөд уртаашаа 20 км, өргөнөөрөө 5 км талбай бүхий  баян бүрд юм.  Эрт дээр үед зэгсний зэрлэг гахай, хавтгай, мазаалай зэрэг ховор амьтад нутаглаж байсан.  Голын голдиролд хулс, чихэр өвс, сухай, цулхир, товцог, заг, жигд ургах ба элсэн манхануудаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.

2.    Хэрмэн цав:   Сумаас баруун хойш 130 км-т оршдог. Эрт дээр үеийн далайн ёроол гэãдэх шавар цонж,  ганга бүхий газар юм. Эхнээс адаг хүртлээ 15 км үргэлжлэх  ба хулс, заг, жигд, товцог, сухай зэрэг модлог ургамлаар баялаг, мөн замба гүрвэл элбэг амьдардаг. Эрт  үеийн Итали, Египетèéí уран баримал, барилгын дүрс санагдуулсан байгалийн үзэсгэлэнт газар юм.

3.    Нэмэгт хайрхан: Сумаас баруун хойш  40 км-т оршдог. Нэмэгт уул нь далайн түвшнээс дээш 2769 м өндөр, урт нь 64 км, өргөн   30 км баруунаас зүүн тийш чиглэж тогтсон уул юм. Уг хайрхан нь аргаль, янгир, хар сүүлт, шилүүс, суусар, мануул, чоно, ирвэс гэх мэт ан амьтантай. Мөн тас, ёл, бүргэд, харцага, хойлог, эрээн хавирга гэх мэт жигүүртэн шувуудтай. Ууланд нэн ховор замба гүрвэл, төмөр гүрвэл, төрөл бүрийн могой элбэг тохиолдоно. Мөн арц, зэрлэг сонгино ургах бөгөөд уулынхаа хойд ар бэлд байрлах рашааныг Нэмэгтийн рашаан гэдэг. Энэхүү рашаан  сумын төвөөс 60 км-т оршдог.  0,9 гэрдэсжилттэй, гидрокарбонат сульфад-кальци-магнийн найрлагатай.  Температур-120С, шүлтлэг орчин: PH-7,2. Засгийн газрын 2002 оны 251-р тогтоолоор батлагдсан рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд сум орон нутгийн хэмжээнд ашиглах рашааны жагсаалтад орсон.

4.    Шарга морьт хайрхан:   Сумаас баруун зүгт 45 км-т оршдог. Шарга морьт  хайрхан баруун талдаа Баганатын рашаан, урд талдаа зүрх, нүдний рашаан, зүүн талдаа Улаан хадын рашаан гэх мэт рашаануудтай, зүүн урд талдаа домогт зандан модны буйртай, дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс ихээр нутагладаг, янгир, аргаль, ятуу, үнэг хярс гэх мэт ан амьтадтай, домогт өндөр хайрхан юм. 

5.    Дунд голын давс:  Сумаас зүүн хойш 56 км орших бөгөөд эрт дээр үеэс одоог хүртэл давс олборлож байгаа монголын анхны уурхайн нэг юм. Дунд голын давсны уурхайгаас иодоор баялаг цагаан болон хөх давс олборлож  хүн амын хүнсний хэрэгцээг хангадаг.

6.    Их хонгил:   Сумаас баруун хойш 35 км-т оршдог. Палентлогийн ховор олдвор бүхий хэдэн сая жилийн өмнөх түүх өгүүлсэн ховор сонин тогтоцтой газар нутаг бөгөөд уг хонгилд махан болон өвсөн идэшт үлэг гүрвэл, яст мэлхий, дун, хясаа, автаст хөвч хэлбэртэн зэрэг эртний амьтдын яс элбэг. Их хонгилоос олдсон аварга үлэг гүрвэлийн яс манай улсын төв музейд үнэт үзмэр болон хадгалагдаж байна.

7.    Хайлаастайн хөндий: Сумаас урагш 15 км-т,  өргөн нь 100-120м, урт нь 3,5 км үргэлжлэн оршдог. Уг хөндий нь эгц ханан хадтай, өргөн сайртай ба сайрын хоёр хөвөөгөөр эрдэмтдийн судалгаагаар ойролцоогоор 300-500 жилийн настай олон тооны хайлаас ургасан байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар юм. Хайлаастайн хөндийд аргаль, янгир,  ятуу, хулан жороо, элээ, бүргэд гэх мэт ан амьтан, жигүүртэн шувууд элбэг байдгаас гадна халгай, бэвлэн, бүйлс зэрэг эмийн ургамал ургадаг.

8.    Хөвдийн голын тооройн баян бүрд:  Сумаас баруун урагш 55 км-т орших бөгөөд 30 км орчим үргэлжилсэн сумандаа хамгийн олон тооройтой баян бүрд юм. 1000 гаруй нас гүйцсэн тоорой, 1000 гаруй зулзаган тоорой нийт 2000 гаруй тоорой,  20 гаруй булаг шанд,  үзэсгэлэнт сухайн дов сондуултай.  Лидэр, чихэр өвс, улаан гоёо, цагаан гоёо, зээрийн ундаа, хулангийн ундаа, хэрээн нүд зэрэг эмийн ургамалуудтай. Жигд, хармаг гэх мэт жимс ургадаг. Хулан, зээр, хярс, үнэг, чоно зэрэг ан амьтадтай.  

9.    Хүрэн ханын хэц:  Сумаас зүүн тийш 56 км-т оршдог. Өвөрмөц сонин тогтоцтой уул юм. Аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг ан амьтадтай, хар өвс, газрын хаг, хурдан цагаан, ээрэм, морин шарилж, хонин шарилж гэх мэт  эмийн ургамалуудтай. Мангир, зэрлэг сонгино ургадаг. Сарын рашаан, сарын нүдний рашаан зэрэг рашаануудтай.  Хадны сүг зураг элбэг тохиолддог.

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4728
3350 / 71%
868 / 18%
248 / 5%
262 / 6%