1992 оноос өмнө Хурал, Захиргаа хоёр нэгдмэл байгууллага байжээ. 1992 онд Монгол улсын Үндсэн хууль шинэчлэгдэж батлагдсан нь орон нутгийн тогтолцоог цоо шинэ бүтэцтэйгээр хуульчилсан.
Мөн онд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан нь орон нутгийн удирдлагын эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс болсон билээ. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 1992 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд нутгийн өөрөө удирдах байгууллага болох сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал зохион байгуулагдаж анхдугаар хуралдаанаараа төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Энэ сонгуулиар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 20 төлөөлөгч сонгогдож, хурлын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Гомбын Лхагваа, орон тооны нарийн бичгийн даргаар Норовын Баттулга нар сонгогдон ажиллаж байжээ.
Тухайн үеийн хуулиар 1992-1994 онд төлөөлөгчдийн бүрэн эрх 2 жилийн хугацаатай байсан бөгөөд 1992-1996 оны хооронд 3 удаа өөрчлөгдөж байжээ.
Нийгэм улс төрийн систем боловсронгуй болж холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт орсноор 1996 оноос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг улс төрийн намуудаас нэр дэвшүүлэн 4 жилийн хугацаатайгаар сонгодог өнөөгийн системд шилжин, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг орон тооны болгосон юм.
Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр манай сумаас:
- 1992-1996 онд Дуламын Жамъян, Чулууны Цэен-Ойдов, Дуламжавын Батцэнгэл, Лодойн Сумъяаготов
- 1996-2000 онд Дампилын Бямбаа
- 2000-2004 онд Дампилын Бямбаа, Зундуйн Адъяа
- 2004-2008 онд Бүдийн Даваацэрэн, Охинбаатарын Баттогтох
- 2008-2012 онд Бүдийн Даваацэрэн /нөхөн сонгуулиар Янжмаагийн Болдбаатар/, Бавуугийн Отгонбаяр
- 2012-2016 онд Гэлэнбандийн Гангамаа
- 2016-2020 онд Охинбаатарын Баттогтох, Янжмаагийн Болдбаатар, Бямбаагийн Насанжаргал
- 2020 оноос Гэлэнбандийн Гангамаа, Янжмаагийн Болдбаатар нар сонгогдон ажиллаж байна.
1992, 1994, 1996, 2000, 2004 онуудад сумын хүн амын тооноос шалтгаалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 20 төлөөлөгч сонгогдож байсан ба Монгол улсын Засаг Захиргаа. Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2006 онд шинэчлэгдсэнээр 2008 оноос эхлэн 2012, 2016, 2020 онуудад 21 төлөөлөгч, 2020 оноос 27 Төлөөлөгч сонгогдон, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тасралтгүй үйл ажиллагааг хангах 7 Тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
1992-1994 онд Гомбын Лхагваа, Сангидоржийн Лавхүү, Лхагвын Хүүхэнгаа, Галдангийн Өнөр, Думаацэрэнгийн Адъяа, Думжавын Бадам, Дампилын Бямбаа, Должидын Батаа, Баахүүгийн Ганхөлөг, Мөнхөөгийн Гантулга, Янсангийн Даш, Санжшаравын Жавзмаа, Лувсангийн Жаалхүү, Лхамсүрэнгийн Шоожуу, Жагваралын Зоригт, Мядагжавын Лхагвасүрэн, Дашийн Цагаанхүү, Цэсэнгийн Даваа, Жавзмаагийн Даваацэрэн нар
1994-1996 онд Гомбын Лхагваа, Дампилын Бямбаа, Норовын Баттулга, Цэрэнгийн Лхагва, Думаацэрэнгийн Адъяа, Цэндийн Баатар, Лувсангийн Жаалхүү, Чулууны Мэгмээ, Сономын Охинбаатар, Норовын Пүрэв, Лхагвын Хүүхэнгаа, Гүнсмаагийн Цогтбаатар, С. Даш, Өлзийн Дорж, Должидийн Батаа, Сэржийн Баатар, Гальдагийн Нямсүрэн, Лувсангийн Төмөрбаатар, Жавзмаагийн Даваацэрэн, Аюурын Занахүү нар
1996-2000 онд Ишцэдэнгийн Цэвээндулам, Гомбын Лхагваа, Цэндийн Баатар, Пүрэвийн Өнөрбаатар, Долгорын Гомбодорж, Сэржийн Баатар, Должидийн Батаа, Лувсангийн Жаалхүү, Жавзмаагийн Даваацэрэн, Цэвэгжавын Дэлгэрмаа, Лувсангийн Сүрэнхүү, Бүдбазарын Ловуу-игнэн, Думаацэрэнгийн Адъяа, Дампилын Бямбаа, Очирын Бүд, Аюушийн Мөнхүвшин, Аюурын Занахүү, Цэрэнгийн Лхагва, Мядагжавын Лхагвасүрэн, Бямбаагийн Цэндсүрэн нар
2000-2004 онд Ишцэдэнгийн Цэвээндулам, Бүдийн Даваацэрэн, Ваанжуурын Долгорсүрэн, Лувсангийн Сүрэнхүү, Цэрэндумаагийн Шинэхүү, Сосорын Амарсанаа, Сэржийн Баатар, Цэндийн Баатар, Бямбаагийн Балмаа, Долгорын Гомбодорж, Лувсангийн Жаалхүү, Тоймийн Мөнхсайхан, Ичинхорлоогийн Нямаа, Аюушийн Нямцоо, Сүрэнжавын Оюунчимэг, Цэндоогийн Өнөржаргал, Лувсангийн Төмөрбаатар, Жаалын Цогбадрах, Должидийн Батаа, Гэндэндоржийн Энхдалай нар
2004-2008 онд Охинбаатарын Баттогтох, Ваанжуурын Долгорсүрэн, Цэндийн Баатар, Цэвэгжавын Дэлгэрмаа, Дэмбэрэлийн Гэрэлмаа, Охинбаатарын Батмөнх, Сэржийн Баатар, Самбуугийн Мэргэн, Бүдийн Даваацэрэн, Дондогийн Бүд, Лувсангийн Сүрэнхүү, Пүрэвийн Алтанзаяа, Аюурын Занахүү, Завын Дэчин, Жамсрангийн Сумъяажав, Галдангийн Өнөр, Бямбаагийн Цэндсүрэн, Бизьяагийн Энхболд, Адъяагийн Баатарцог, Гэндэндоржийн Энхдалай нар
2008-2012 онд Цэвэгжавын Дэлгэрмаа, Ваанжуурын Долгорсүрэн, Цэвэгжавын Сайнжаргал, Завын Дэчин, Ойдовын Оюунцэрэн, Цэндийн Баатар, Намхайноровын Наранцэцэг, Охинбаатарын Батмөнх, Данзангийн Болормаа, Гүнсмаагийн Цогтбаатар, Нямсүрэнгийн Чинбат, Бямбаагийн Цэндсүрэн, Сономжавын Баттөмөр, Охинбаатарын Баттогтох, Цэен-Ойдовын Хүрэлбат, Жаалхүүгийн Жаргал, Хонгорын Энхдэлгэр, Дэмбэрэлийн Өнөр, Аюурын Занахүү, Буянтын Алтансүх, Цоггэрэлийн Ганбаатар нар
2012-2016 онд Батбаярын Дэжид, Цэндийн Баатар, Аюурын Занахүү, Адъяагийн Нинжбадгир, Цэвэгжавын Дэлгэрмаа, Охинбаатарын Баттогтох, Баттулгын Эрдэнэбаян, Думжидын Айлтгүй, Ваанжуурын Долгорсүрэн, Завын Дэчин, Цэвэлмаагийн Уламбаяр, Намхайноровын Наранцэцэг, Бямбаагийн Цэндсүрэн, Данзангийн Болормаа, Нямцоогийн Энхмандах, Чойжавын Цогтбаатар, Цэвэгжавын Сайнжаргал, Сосорын Хасбаатар, Баатарын Нарантуяа, Охинбаатарын Батмөнх, Осоржамаагийн Баярмаа нар
2016-2020 онд Бавуугийн Отгонбаяр, Охинбаатарын Батмөнх, Данзангийн Болормаа, Наваандоржийн Мэндбаяр, Ичинхорлын Нямаа, Нямаагийн Эрхэмбаяр, Думжидын Айлтгүй, Гэлэнбандийн Гангамаа, Ургаацэцэгийн Нямсүрэн, Гүнсмаагийн Цогтбаатар, Бямбаагийн Цэндсүрэн, Цэндийн Баатар /нөхөн сонгуулиар Баатарын Нарантуяа/, Нумандарийн Галаахүү, Батбаярын Дэжид, Цагаанхүүгийн Манлайбаатар, Жавзандолгорын Мөнхбаяр, Дэчингийн Гантулга, Цоггэрэлийн Ганбаатар, Цэвэгжавын Дэлгэрмаа, Нямцоогийн Энхмандах, Лхагвын Пүрэвдорж нар.
2020-2024 онд Гоёот багаас Охинбаатарын Батмөнх, Наваандоржийн Мэндбаяр, Пүрэвийн Болд-Эрдэнэ, Төмөрбаатарын Эрхэмбаяр, Цогбадрахын Батмөнх нар, Баясах багаас Жамсрангийн Пунцагбал, Энхээгийн Золбообаяр, Сосорын Замбага, Оюунцэцэгийн Хишигбат, Нямсүрэнгийн Чинбат нар, Тост багаас Баатарын Нарантуяа, Цэнд-Аюушийн Сумъяа, Янжмаагийн Болдбаатар, Цагаанхүүгийн Манлайбаатар, Бямбаагийн Цэнджаргал, Эрдэнэжаргалын Сэржмядаг нар, Урт багаас Баттулгын Эрдэнэбаян, Гэлэнбандийн Гангамаа, Бавуугийн Отгонбаяр, Дэчингийн Гантулга, Чинзоригийн Анхтуул, Адъяагийн Атар, Нямцоогийн Энхмандах, Содномын Энхзул нар, Бага-Овоо багаас Нямын Түвшин, Батбаярын Тотоо, Пүрэвийн Дэлгэрэх нар сонгогдон ажиллаж байна.
Үе үеийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар:
- 1992-1996 онд Гомбын Лхагваа
- 1996-2004 онд Ишцэдэнгийн Цэвээндулам
- 2004-2010 онд Охинбаатарын Баттогтох
- 2010-2012 онд Цэвэгжавын Дэлгэрмаа
- 2012-2016 онд Батбаярын Дэжид
- 2014 он Аюурын Занахүү
- 2016-2020 Бавуугийн Отгонбаяр
- 2022 он Энхээгийн Золбообаяр
- 2020 оноос Баттулгын Эрдэнэбаян ажиллаж байна.