Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цагаан чулуутын овоо тахилга 2023 оны 06 сарын 19-нд боллоо.

2023-06-20

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Манжийн ноёрхлын эсрэг тэмцлийн галыг бадраасан үндэсний баатар Шадар Ван Чингүнжавын дурсгалыг хүндэтгэж Хотгойд түмэн Цагаан чулуутын овоог тахин шүтсээр ирсэн уламжлалтай.Энэ уламжлалыг сэргээн Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Арбулаг сумын нутаг дэвсгэр дэх “Цагаан чулуутын овоо”-г аймгийн тахилгат овоо болгон жил бүр хүндэтгэл үзүүлж, дөрвөн жилд тахилга үйлдэж байхаар болжээ.

Зуны дунд сарын билэгт сайн өдөр буюу 06 сарын 19-нд аймгийн ИТХ-ын дарга Гүнширийн Мөнгөнхуягийн санаачилгаар Цагаанчулуутын овоог тахиж хүндэтгэл үзүүлэв.

Овооны тахилга наадамд Их нас, азарга, даага 3 насны морьд уралдаж, хүчит 64 бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, шагайн харваа, сур харваа боллоо.

Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдан, Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэн нууцаар түүний эрхий хурууг тас цавчин эх нутагт нь авчирч, хадганд боон, мөнгөн хайрцагт хийж, буу сэлэмний хамт овооны газар ухан булж оршуулан дээр нь Цагаан чулуутын овоог 1760 оны үед босгосон гэдэг домог яриа байдаг ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%