Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сумдын ИТХ-ын "Хойд бүс-2023" сургалт зөвлөгөөн болж байна.

2023-06-15

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуягийн санаачилгаар аймгийн ИТХ-ын ажлын алба, Ренчинлхүмбэ сумын ИТХ-ын ажлын алба хамтран "Хойд бүс-2023" сургалт зөвлөгөөнийг зургаадугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд  Ханх, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур , Ренчинлхүмбэ сумдын ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон болон хойд бүсийн сумдаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Рагчаа, Б.Батжаргал, Н.Батцул нар оролцож байна. 

Аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг "Бүсчилсэн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хойд бүсийн сумд хэрхэн оролцох талаар саналаа солилцсон чухал арга хэмжээ болж байна" гэж онцоллоо.  

"Хойд бүс-2023" сургалт зөвлөгөөний үеэр Удирдлагын академийн багш, доктор, профессор Л.Отгонтуяа "Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт ба төсвийн хөрөнгө оруулалтын уялдаа" , аймгийн ИТХ-ын ажлын албаны Бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга Р.Машбат "Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль"  сэдвээр мэдээлэл хийлээ. 

Мөн хойд бүсийн сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны хамт олон сайн туршлагаа хуваалцаж, тулгамдсан асуудлаар болон цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилтын талаар санал бодлоо хуваалцав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%