Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Р.БАТЖАРГАЛ ХОТОО ХАЙРЛАХ, ХОТООРОО БАХАРХАХ ҮЗЭЛ САНААНЫ ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ БҮРДҮҮЛСЭН ХОТЫН УДИРДЛАГУУДЫН АКСИОМ

2023-06-15

1дэхь үе шат буюу: “Найрамдалын Дархан хот”, “Дарханы залуус” гэсэн тодотгол үзэл санааны дор бүрэлдсэн бахархал /1970- 80-аад он/
'Социалист байгуулалтын их зорилтыг биелүүлэх тавилантай манай яруу алдарт хөвгүүд аж үйлдвэрийн Дархан хотыг бүтээн байгуулхад идэвхтэй оролцоно гэдэгт манай Намын Төв Хороо итгэлтэй байгаагаа илэрхийлж байна' хэмээн бичсэн Ю.Цэдэнбал даргын үгс бүхий 'илгээлтийн эздийн дэвтэр' -ийг өвөртлөсөн олон зуун залуучууд Бурхантын хөндийг зорьсон 60.70 он.
Энэ хөндийд, залуучууд л байлаа л даа. Хамгийн гол нь Дархан хотыг бүтээхээр тал талаас ирцгээсэн зан заншил, соёл, амьдралын хэв маяг, ертөнцийг харах үзэл, үзсэн, харсан, дуулснаараа өөр өөр тэр олон хүмүүсд байсан ижил зүйл нь ЗАЛУУ НАС байв. Нас залуу олон залуусыг нэгтгэх нэг үнэт зүйлс хэрэгтэй болсон. Тэр нь хөдөлмөр хамт олон байв, ингэж олон арван үйлдвэрүүд боссон, орох орон сууцыг барьсан, хүүхдүүдэд нь сургууль цэцэрлэг бэлтгэв, театр номын сангийг нь базаав, Орос, Болгар, Унгар, Польш, Чехославак улсуудын мэргэжилтэн, залуучуудын 'соёлт аж төрөх ёс'-ноос суралцуулав, залуусын сонирхолд нийцсэн Дарханы тодотголтой олон сайхан 'бэвент брэнд' ажлууд хийгдэв. Үйлдвэр завод бүр дээр цахилаан хөгжим болон бүжгийн хамтлагууд, хотод чөлөөт цагийн олон клубүүд байгуулагдав, “Монголын мисс” тэмцээн , Гудамжны шоу цэнгүүн, спорт бүжиг клуб- тэмцээн, автобусанд очерлох, тагтандаа цэцэг тарих.. гээд аж төрөх ёс, соёл урлаг, цэнгээний олон төрөл зүйл “Дарханаас эхлэлтэй, Дарханы тодотголтой” байлаа.
Нэг мэдэхнээ л "Миний Дархан" гэж ярьдаг, Дарханд ажиллаж амьдардгаараа бахархдаг иргэдтэй болчихсон, бүх залуус нь 'Дархан хотын залуучуудын дагаж мөрдөх 10 зарчим' гэх тунхаг бичгээ гаргаад ямар ч хууль, дүрэм, журмаас дээгүүр хэнээр ч шаардуулахгүйгээр 'сахин мөрддөг ёс зүй'-тэй болчихсон байлаа. Одоогийнхоор бол хотын иргэний стандарт юм! Одоо ч энэ манай хотод хэрэгтэй.
Дүгнэж хэлбэл: 'Найрамдалын Дархан хот' 'Дарханы залуус' гэдэг үзэл санаан дор тухайн үеийн соц орнууд болох ЗХУ, Болгор, Унгар, Польш, Чехословак улсуудын мэргэжилтэн, залуучуудын аж амьдралын шинэ соёл, хэв маяг (образ жизни)-аас суралцах түүгээр дамжуулан хотоо хайрлах, хотоороо бахархах, хотдоо сэтгэл хангалуун ажиллаж амьдрах, хотынхоо төлөө ажиллах 'нийтлэг үнэт зүйлс' - ийг тухайн үеийн хотын удирдлагууд (70-80 аад он. 1,2 -р Болд, Дамдин, Гүнсэн,Төмөрхуяг) ингэж харж бүрдүүлж байжээ.
Энэ үеэс л иргэд нь 'Би Дарханых' гэж бусад хүмүүсд ам бардам хэлдэг, хотоороо бахархах 'совин мэдрэмж' илт сэргэсэн бөгөөд ямар сайндаа л Улаанбаатар өөр хаа нэгэн газар таарсан хэн нэгэндээ 'хэзээ ирээв? хэзээ буцах уу? ' гэх мэтээр их л дотносон өнгөхөр нь дээрхийн жишээ болвуу.
Тэр байтугай тухайн үеийн Дархан хотын намын хороо, захиргаа, үйлдвэрчний эвлэл, залуучуудын эвлэлийн хороон төв 4 байгууллагын хамтарсан тогтоол гарч 'Төрөлхи хотоо соёлч үлгэр жишээ хот болгоё' уриалгыг иргэддээ хандан гаргаж (энэ уриалга хуучин 9 давхарын дээр байдаг байсан) үүгийгээ дагаад мод тарих, хотоо хоггүй болгох, тагтандаа цэцэгс тарих
( Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Энхмандах санаачилж нийтийг хамарсан хөдөлгөөн болж байж), иргэд Залуучууд театрт үзвэр үзхээр ирэхдээ эмэгтэйчүүд нь шилэн трико, тупль, эрэгтэйчүүд костюм зангиатай ирдэг соёл гүн бат шингэсэн байлаа. Энэ бүхэн нь хот нь хүмүүсээ, хүмүүс нь 'хотоо тодотгож' 'хэн хэнээрээ бахархах' 'хотын үзэл санааны философи' нь болж иржээ.
🇲🇳Би үүнийг хотоо хайрлах, хотоороо бахархах, хотдоо урам зоригтой ажиллаж амьдрах үнэт зүйлсийн 1 дахь үе шат гэж үзэж байна.
(Үргэлжлэл-2 р үе шат дараагийн дугаарт үзнэ үү танд баярлалаа)
Зөвлөмж өгсөн Л.Гүнчин ( ИТХ ын дарга асан)
2023.06.15 Дархан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%