Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Зүүн бүсийн ᠌"ЭРДЭНЭБУЛГАН САНААЧИЛГА-2023" өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа.

2023-05-22

     Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Удирдлагын академийн багш , доктор, профессор Я.Бямбаяр, доктор, профессор Л.Отгонтуяа, “Эртэч монгол” хөдөлгөөний санаачлагч Н.Энхбаатар нартай хамтран зүүн бүсийн сумдын ИТХ-ын дундах “Эрдэнэбулган санаачилга-2023” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050” “Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт ба төсвийн хөрөнгө оруулалтын уялдаа холбоо”, “Хувь хүний манлайлал, ур чадвар” сэдвүүдээр сургалт зохион байгуулаа.

Сургалтын хүрээнд “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийн “Бүс орон нутгийн хөгжил, бүсчлэн хөгжих стратегийн хүрээнд” зүүн бүсийн сумд хэрхэн хөгжих талаар хэлэлцүүлэг, багийн ажил зохион байгууллаа. 

Мөн сумдын ИТХ-ын Ажлын албанаас хэрэгжүүлж буй ажил, туршлагаа хуваалцаж, санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%