Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Бэлгэ тэмдэг

2023-01-01

Хөвсгөл аймгийн бэлгэ тэмдэг нь аймгийн сүлд тэмдэг, далбаа бөгөөд эрт эдүгээ түүхэн онцлог, бат бэх оршин тогтнохыг бэлгэдэл болно.

Хөвсгөл аймгийн сүлд 

  • Бадам цэцгэн суурь: Бадамлянхуа язгуурт уг цэцгэн хээг ариун дагшны бэлгэдэл болгон хэрэглэв
  • Зэндмэнь хээ: Ертөнцийн бүх юмс гал, ус, шороо гурваас тогтдог гэсэн эртний гүн ухааны үзлийн дагуу бий болсон тэмдгийг орчин цагийн шинэ агуулгаар үзэсгэлэнт байгалиа хамгаалах бэлгэдэл болгон хэрэглэв.
  • Таван сум: Алунгуа эхийн сургаал эв нэгдлийн бэлгэдэл болгов
  • Хөвсгөл гэсэн үгийн эвхмэл монгол бичиг: Эрдэм боловсрол түүх соёлын дурсгалт эртний уламжлалыг бэлгэдсэн
  • Туг сүлд: Хубилай хааны үед “Хан хүний харьяа байх есөн их бэлгэ буй” хэмээн, тэргүүнд Хараа ихт хар туг хэмээн зарлигдсан байдаг. Хотгойдын үндэсний баатар Шадар ван Чингүнжав “Эх орон тусгаар тогтнолын төлөө” уг тугийн дор тэмцлээ явуулж байсан зэргийг бэлгэдэн бүтээв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%