Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймгийн танилцуулга

2023-01-01

Үзэсгэлэнт Хөвсгөл нуурын нэрээр нэрлэгдсэн Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан бөгөөд 23 сум, 1 тосгон, 126 багтай.

Мөнх цаст сүрлэг уулс, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, өргөн уудам хөндий хосолсон байгалийн үзэсгэлэнт нутаг бөгөөд онгон байгаль, түүхийн дурсгал, олон төрлийн ховор ургамал, ан амьтан зэргээрээ гадаад, дотоодын жуулчдыг татаж, “Монголын Щвейцарь” хэмээн алдаршсан билээ.

Газар нутаг:

Нийт газар нутгийн хэмжээ 100.6 мянган км2 бөгөөд улсад 6 дугаарт ордог. Аймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид багтдаг. 400 гаруй гол мөрөн, горхи булаг, 300 гаруй том жижиг нууртай. Нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1650-2050 метрт оршино. Хойд талаараа ОХУ, баруун, зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 

Дэлгэрхаан, Улаантайга, Зүүн тайга, Мөнхсарьдаг, Саян, Хорьдол сарьдаг зэрэг олон уул нурууд нь ой мод, ан амьтан, ургамал, шувуу, хөрсөн доорх болон дээрх нөөц баялаг ихтэй.

Цаг агаар:

 

Хөвсгөл аймаг нь эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улиралд цельсийн 49-52 хэм хүртэл хүйтэрдэг бол зуны улиралд цельсийн 34 хэм хүрч халах нь бий. Жилийн хамгийн хүйтэн үе нь нэгдүгээр сар бол хамгийн дулаан үе нь долдугаар сар юм. Дундаж хур тунадасын хэмжээ нутгийн хойд хэсгээр 300-400 мм байдаг бол өмнөд хэсгээрээ 200- 300 мм байдаг.

Хүн ам:

Хөвсгөл аймаг нь 129 мянган хүн амтай бөгөөд Монголын хамгийн олон хүн амтай аймаг юм. Халх, Дархад, Хотгойд, Урианхай, Буриад, Цаатан гэсэн 6 ястан амьдардаг олон ястны өлгий нутаг юм. 2016 оны эцсээр аймгийн нийт өрхийн тоо 37969, үүнээс 33.5 хувь нь аймгийн төвд, 19.4 хувь нь сумын төвд, 47.2 хувь нь хөдөөд амьдарч байна.

Хөдөө аж ахуй:

Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм. Үүний дотор мал аж ахуй голлох байр суурийг эзэлдэг. 2016 оны жилийн эцсийн байдлаар 5 сая гаруй толгой мал тоолуулсан нь малын тоогоор улсдаа 2 дугаарт орсон байдаг. Аймгийн хэмжээнд 2016 онд нийт 3.4 тонн төмс, 2.1 тонн хүнсний ногоо, 22.2 тонн үр тариа, 22.1 тонн улаан буудай хураан авсан.

Аялал жуулчлал:

 

Аймгийн хэмжээнд нийтдээ 68 жуулчны бааз, 5 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа ба нэг ээлжиндээ 8000 орчим жуулчин хүлээж авах хүчин чадалтай. Нийт жуулчны баазуудын 53 хувь буюу 34 нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор үйл ажиллагаа явуулж жилдээ 40000 орчим гадаад, дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлж байна.

Монгол улсад ирж буй жуулчдын 20 орчим хувь нь манай аймгийг зорин ирж унаган байгаль, түүх соёл, нүүдэлчин ахуй, морин болон явган, дугуйн аялал, үндэсний баяр наадам, мөсний баяр, цаатан фестиваль, сарлаг фестиваль, спорт загасчлалын төрлүүдийг сонирхож ирдэг.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%