Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫН ТОГТОЛЦООГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2023-05-10

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ”Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
ISO стандартын талаарх анхан шатны ойлголтыг Стандартчилал хэмжилзүйн газрын мэргэжилтэн С.Алтанцэцэг өглөө. Сургалтад аймгийн ИТХ-ын Ажлын алба, Хороодын дарга нар, Зөвлөлийн гишүүд хамрагдлаа. Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага MNS ISO 9001:2016 стандарт нь тухайн байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээ нь иргэдийн сэтгэл ханамжид нийцсэн хэмжээнд хүрч, аливаа байгууллагын үйл ажиллагаа нягт нямбай, ажилтан нэг бүр хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлсэн, эмх цэгцтэй байх гэсэн энгийн утга, агуулгатай бөгөөд тухайн байгууллага уг стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь олон талын ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4462
3105 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%