Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан “Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” алхалтыг зохион байгууллаа.

2023-04-28

Ховд аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газраас санаачлан Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, БШУГ-тай хамтран “Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Тус өдрийг угтан “Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” алхалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоох, нийгмийн хандлагыг өөрчлөхөд хүүхэд, залуучуудын дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилготой тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди болон аймаг, сум, холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
“Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” алхалтад орон нутгийн удирдлагууд болон Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, “Хөгжил” политехникийн коллежийн оюутнууд, ГБХЗХГ-ын дэргэдэх хүүхдийн оролцооны клубын гишүүд, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нарын 500 орчим хүүхэд, залуус оролцож үзэл бодлоо илэрхийлэхийн чацуу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох, хүчирхийллийн эсрэг уриа лоозон барьж алхалтад нэгдсэнээр өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ.
Сүүлийн жилүүдэд нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгаа бөгөөд ОУБ-ын гаргасан судалгаагаар Монгол улсад 10 хүүхэд тутмын долоо нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн харамсалтай тоо мэдээ байгаа юм.
“Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” алхалтын үйл ажиллагаанд зориулж Ховд аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн сурагчид болон ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 8г ангийн сурагчид “Хүүхдийн тусламжийн 108” утасны “flashmobi” бүжгээр оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Манай аймгийн тухайд 91 мянган хүн амтай. Үүний 35 мянга нь 0-18 насны хүүхдүүд байна.
Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа төлөө за гэж хэлцгээе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%