Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII хуралдааны нээлтэд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, иргэдийн үнэлгээ, 2022 оны ажлын үр дүнгээр Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны ИТХ, түүний Ажлын албыг манлайлж ажилласан сумдыг шалгаруулж батламж, цом, шагнал гардуулсан юм.
Хөвсгөл аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагуудын 2022 оны жилийн ажлын гүйцэтгэлээр Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын ажлын алба шилдгээр шалгарсан бол Эрдэнэбулган сумын ИТХ-ын ажлын алба хоёрдугаар байр, Баянзүрх сумын ИТХ-ын ажлын алба гуравдугаар байр, Төмөрбулаг сумын ИТХ-ын ажлын алба дөрөвдүгээр байр, Жаргалант сумын ИТХ-ын ажлын алба тавдугаар байрт тус тус шалгарлаа.
Мөн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын гүйцэтгэлээр Цагаан-Уул сум нэгдүгээр байр, Эрдэнэбулган сум хоёрдугаар байр, Ренчинлхүмбэ сум гуравдугаар байр эзэлж, шагналаа гардан авлаа.