Хуралдаан 85,6 хувийн ирцтэй эхэлж дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд
✅- Улсын, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтад хяналт, үнэлгээ хийх журам батлах тухай
✅- Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай
✅- Шашны байгууллагад зөвшөөрөл олгох тухай
✅- Үндэсний аюулгүй байдлыг мэдээллээр хангах байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
✅- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
✅- Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
✅- Тогтоол хүчингүй болгох тухай
✅- Ой тэмдэглэх тухай
✅- Санал дэмжих тухай
✅- Хөвсгөл аймагт 2023 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай
✅- “Нээлттэй-Хөвсгөл” хөтөлбөр батлах тухай
✅- Ахуйн зориулалтаар 2023 онд агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай
✅- Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны үр дүн, анхаарах асуудал
✅- Боловсролын салбарын шилдэг багш, удирдлага, байгууллага шалгаруулах, төрөлжсөн хичээлийн болон олон улсын олимпиад, улсын чанартай уралдаан, тэмцээнд амжилт гаргасан багш, сурагчдыг шагнах журам батлах тухай
✅- “Алунгоо эхийн сургаалын баяр” тэмдэглэх тухай
✅- Тэмдэгтийн хураамж шинэчлэн батлах тухай
✅- Аймгийн Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын 2022 оны үйл ажиллагааны тайлан, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, компанийн үйл ажиллагаанд өгсөн дүгнэлт, зардал батлах тухай
✅- Аймгийн Орон нутгийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай
✅- Хөдөөгийн шийдэл” ОНӨХК-ийн төсөл сонгон шалгаруулах журам батлах тухай
✅- "Могойн гол” ХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулсан ажлын хэсгийн тайлан
✅- “Могойн гол” ХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ
✅- Нэмэлт хувьцаа гаргахгүй байх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал