Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГЭМТ ХЭРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМАНД АЖИЛЛАА.

2023-04-13

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан ажлын хэсэг Чандмань-Өндөр суманд ажиллаа.
Хөвсгөл аймгийн зарим сумдад хаврын цэргийн үзлэг явагдаж байгаатай холбогдуулан цэргийн насны залуучуудад хууль сурталчлах, эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн холбогдогчийн 50 гаруй хувийг 18-30 насны залуучууд эзэлж байна. Иймд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан цэргийн насны залуучууд, иргэд, төрийн албан хаагчдад аймгийн хэмжээнд түгээмэл үйлдэгдэж буй гэмт хэрэг болох залилах, архи согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтэл, хууль бус ан агнуур, мод бэлтгэл, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах гэмт хэрэг, ой хээрийн түймэр, гол, нуурын усанд осолдох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хилийн тухай хууль, гэрээт хилчнээр ажиллах боломж нөхцөлийн талаар мэдээ мэдээлэл өгч байна.
Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг сум, орон нутгийн ажилтай танилцаж, иргэд, төрийн албан хаагчдад ажлаа тайлагнаж, санал хүсэлтийг сонсож ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Ерөнхий прокурор Н.Батмөнх, аймгийн ИТХ-ын Ажлын албаны хэлтсийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Р.Машбат, аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ш.Буяндалай, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах, цагдаагийн хошууч О.Мөнхсайхан, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Хулан, аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч, хошууч н.Нацагдорж, Хилийн цэргийн 0257-р ангийн Соён гэгээрүүлэх сургалтын албаны дарга, хошууч Нямсайхан, Хилийн цэргийн 0257-р ангийн алба хаагч, уран бүтээлчдийн хамт ажиллаж байна. Тус арга хэмжээний хүрээнд цэргийн насны залуучуудад Хилийн цэргийн 0257-р алба хаагч, уран бүтээлчид "Цэрэг, эх орон" сэдэвт уран бүтээлийн тоглолт үзүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%