Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-04-04

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж 2023 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

Салбар зөвлөлийн хуралдаанаар энэ 2023 оныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийт рүү чиглүүлэхэд онцгой анхаарах, ялангуяа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архинд донтох эмгэгтэй иргэдийг хуулийн дагуу албадан эмчлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахаар шийдвэрлэж байна. Мөн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас 2022 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл, цаашид авах арга хэмжээний саналын талаар хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%