Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өнөөдөр Казах түмний /2023.03.21/ "НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

2023-03-21

Ховд аймгийн 90 гаруй мянган иргэдийн 10 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг. Тодруулбал, Ховд, Буянт, Мянгад, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд Казах иргэд аж төрж байна.
Казах түмний "НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа болон Жаргалант сумын удирдлагууд оролцож "Хаврын баяр-Нарны баяр"-аа тэмдэглэж буй Казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ үеэр улс, орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдэд төрийн дээд шагнал гардууллаа.
Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр буюу Наурызын баярыг тохиолдуулан төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, ХАА, бизнесийн гээд салбар салбарт амжилт гарган ажиллаж буй иргэдээс “ЕСӨН АЛДАРТАН” тодруулдаг уламжлалтай.
Мөн доомбор хөгжмийн болон казах дуу хуур, бүжиг наадам, угсаатны хувцсаа урлах тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдаг. Дээрх арга хэмжээг энэ жил төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, шилдэгээр шалгарсан хүмүүст шагналыг нь гардууллаа.
Олон угсаатны өлгий Ховд аймгийнхаа Казак зон олондоо НАУРЫЗ-ын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%