Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ГХУСАЗСЗ-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ СУМДЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ АЖЛАА ЦЭЦЭГ СУМААС ЭХЭЛЛЭЭ

2023-02-06

Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллаж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилах сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх зорилгоор Цэцэг сумын төрийн байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.
Энэ үеэр ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагын төлөөллүүд хариуцсан чиглэлээр мэдээлэл хүргэж, иргэдийн асуултад хариулт өглөө.
Цэцэг сумын тухайд 3364 хүн амтай, 5 багт 854 өрх амьдардаг.
Уул уурхайг түшиглэсэн Цэцэг сумын тухайд сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэх хандлагатай байна. Тэр дундаа Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гарч байгаа нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Иймээс сумын хэмжээнд энэ чиглэлд анхаарч, орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэхийг зөвлөлөө.
Мөн залилах, хулгайлах гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос сэргийлэх чиглэлээр 70 гаруй хүнд 3⃣5⃣0⃣-аад гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%