Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМГААС “МОНГОЛ УЛСЫН” ГЭХ ОЛОН ЦОЛТОН ТӨРЛӨӨ.

2023-02-21

Монголчууд бидний үнэт баялаг болох эрдэнэт мал сүргийн тоогоор манай аймаг улсдаа тэргүүлж, XVII жарны үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн босгон дээр Монгол Улсын хошой аварга малчин 1, Монгол улсын аварга малчин 9, аварга саальчин 1, аварга тариаланч 2, Монгол улсын алдарт уяач 2 төрж ”АВАРГА”-ын батламжаа Монгол улсын Ерөнхийлөгч, төрд төлөөлөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймгийнхаа удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчдөөсөө гардан авлаа. 

Мөн аймгийн хошой аварга малчин 33, аймгийн аварга малчин 144, аймгийн аварга саальчин 15 шинээр төрөн гарч “АЙМГИЙН АВАРГА”-ын батламжаа гардаж авсан бахдам сайхан амжилттай, баяр цэнгэл дүүрэн “Сайжруулагч хэмээх бар” жилээ үдлээ. 

Эрхэлсэн ажилдаа тууштай байж, улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан салбар бүрт ажиллаж буй иргэдийн хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол улсын төрийн дээд шагналаар 2 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд манай аймгийн 100 гаруй иргэн шагнагдаж, шагналаа гардан авлаа. 

Малчин түмний минь уйгагүй бөгөөд амаргүй хөдөлмөрийн үр шим бол Монголчууд бидний үнэт өв соёл, Монгол улсын минь тусгаар тогтнолын баталгаа билээ. 

Өнгөрч буй бар жилийн амжилтыг ирж буй туулай жилдээ улам бататгаж, Улсын аваргууд олноор төрөн гарахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

ХОТОЛ ОЛНООРОО САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%