Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ДАРХАН ФОРУМ”-ААС ГАРГАСАН САНАЛ САНААЧИЛГА БҮРИЙГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХОД АНХААРЧ АЖИЛЛАНА

2023-01-25

Дархан-Уул аймагт Монгол Улс-Европын холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Дархан бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой “Найрамдал” төслийн хүрээнд “Дархан форум”-ыг байгуулж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн хөгжлийн бодлого, стратеги боловсруулах, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэд, иргэний  нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцоог хангаж, иргэд, Нутгийн өөрөө удирдах (НӨУ), Төрийн захиргааны  байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, Дархан Европын Форумтай  хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, дэвшилтэт арга замуудыг судлан нутагшуулах, ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн иргэдийн оролцоотой, ил тод засаглалыг хөгжүүлэх гол зорилготой юм.

Форум нь байгаль орчин, эдийн засаг, засаглал, нийгэм гэсэн үндсэн 4 салбар хороотой байх ба анхны зөвлөлдөх хурлаар форумын бүтэц, дүрмийг батлаж байна.

Салбар хороод эхний ээлжид аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг Иргэдийн индэр уулзалт болон Дархан сумын 70371313 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн саналуудыг эрэмбэлэн ялгаж, эдгээрээс хамгийн олон давтамжтайгаар хөндөгдсөн асуудлуудыг бүх талын оролцоотойгоор хэлэлцэж, гарц шийдэл олох нь энэ арга хэмжээний гол үр дүн юм.

Нийтийн сонсголын зарчмаар ажиллах Дархан форумын эхний хуралдааныг 2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2023 онд тодорхой сэдвийн хүрээнд 5 хуралдааныг хийх юм.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргуулах, холбогдох албан тушаалтнуудад шаардлага тавих, хэрэгжилтэд хяналт тавих Дархан форумын бүх гишүүдийн зөвлөлдөх хуралд танилцуулах зэрэг ажлыг тухайн асуудлыг хуралдаанд танилцуулсан салбар зөвлөлийн ажлын хэсэг хариуцаж ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%