Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Намдан-гу дүүрэгт ажиллалаа.

2023-01-16

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Намдан-гу дүүргийн ИТХ-ын даргын урилгаар Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж, дүүргийн захирагч Пак Жон Хё-тай Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Намдан-гу дүүрэг болон Увс аймаг хамтран ажиллах ажлын хүрээнд:

  1. Залуучуудын гарааны бизнес дэмжих
  2. Боловсрол, соёл урлаг,спортын салбарт хамтын ажиллагааг дэмжих(Багш солилцоо, оюутан ,сурагч солилцоо...)
  3. ЖДҮ эрхлэгч аж ахуй нэгж, газар тариалан, хүлэмжийн аж ахуйг дэмжих
  4. Үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй туршлага солилцох, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
  5. Увс аймагт Намдан-гу дүүргийн нэрэмжит хүүхэд залуучуудын чөлөөт ногоон байгууламж бүхий гудамж бий болгон тохижуулах, хүүхдийн парк тохижуулах (МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Тэрбум мод" аяны хүрээнд)
  6. Хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг дахин боловсруулахад хамтран ажиллах
  7. Байгаль орчныг нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэхийг дэмжих
  8. МУ-ын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого болон Увс аймгийг хөгжүүлэх 2020-2025 оны үндсэн чиглэлд тусгагдсан томоохон хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллалаа.

2023.03.03-03.10 хооронд холбогдох ажлын баг дээрх ажлын хүрээнд Увс аймагт ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%