Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ДУНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-01-13

Өнөөдөр /2023.01.13/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Монгол улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 31 жилийн ойг тохиолдуулан дүүргийн иргэдийн дунд Үндсэн хуулийг сурталчлах зорилгоор “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

“АХА” тэмцээнд мэдлэг оюун, цэц ухаан, авхаалж самбаагаа сорьж амжилттай оролцон шагналт байранд шалгарсан иргэдэд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Бямбаа өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өгч цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ.

  • Тэргүүн байранд 9 дүгээр хорооны иргэн Б.Иш,
  • Дэд байранд 8 дугаар хорооны иргэн У.Цогтбаясгалан,
  • Гутгаар байранд 15 дугаар хорооны иргэн Э.Мөнгөншагай

Түүхийг эргэн сөхвөл одоогоос 31 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан.

БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар тогтоожээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%