ИТХ-ын ажлын алба нь Хурлын өдөр тутмын үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хэвийн ажиллах нөхцөлийг хангах үүрэг бүхий хурлын бүтцийн байнгын нэгж юм.
Ажлын албаны үндсэн чиг үүрэгт:
- ИТХ-ын дарга, Зөвлөл, Хороодын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад туслах, дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах
- ИТХ-ын төсөв санхүүг захиран зарцуулах
- ИТХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах, ИТХ-ын болон Зөвлөл, Хороодын хуралдааны бэлтгэл ажлыг хангах ажлыг зохион байгуулах, хэлэлцэх асуудалтай холбоотой асуудлаар мэдээлэл цуглуулах, боловсруулалт хийх, хууль эрх зүйн лавлагаа гаргах, нийгэм эдийн засгийн тооцоо гаргах
- ИТХ-ын албан хэргийг хөтлөн явуулах, архив, бичиг хэргийн ажил үүрэг
- ИТХ-ын шийдвэрийг түгээх, сурталчлах, нийтэд мэдээлэх, хэрэгжилтийг тооцох ажлыг зохион байгуулах
- ИТХ-ын нэрийн өмнөөс байгууллага, албан тушаалтан, иргэдтэй харилцах, мэдээлэл түгээх, цуглуулах, боловсруулалт хийх
- ИТХ-д хуулиар олгогдсон бусад үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Иргэдийн санаа бодлыг судлах ажлыг зохион байгуулах, тэдгээрийг нэгтгэн боловсруулах, ИТХ ба Зөвлөл хороодын дүнг танилцуулах, холбогдох шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах зэрэг ажил хамаарна.