Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Ц.МЭНДСАЙХАНД “ҮНДЭСНИЙ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ, ШАШИН СОЁЛЫН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ II БОГД ЛУВСАНДАМБИЙДОНМЭ”-Н НЭРЭМЖИТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2022-12-06

Төв аймгийн ИТХ-ын 2022 оны 10-р сарын 10-ны өдрийн 09 дугаар тогтоолоор баталсан уг шагналыг Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Цэдэвийн Мэндсайханд Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдааны үеэр гардууллаа.
Ц.Мэндсайхан нь аймгийн ИТХ-ын дарга, Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, хяналт тавих, нийгмийн салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах, Төв аймагт буддын шашин, соёлыг хөгжүүлэх, энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, аймгийн ИТХ-ын “Үндэсний соён гэгээрүүлэгч, шашин соёлын нэрт зүтгэлтэн, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч II Богд Лувсандамбийдонмэ”-н нэрэмжит шагналаар шагнав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4462
3105 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%