Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЗУРГАДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-09-19

         Өнөөдөр /2022.09.19/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургадугаар хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Хангарди” ордонд хуралдлаа.

Хуралдаанаар:

1) Дүүргийн 2022 оны хагас жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах

2) Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх 

3) Төрийн цол, одон медалиар шагнуулахаар уламжлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

         Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургадугаар хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын Төлөөлөгчид, хэлэлцэх асуудал хариуцсан холбогдох хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%