Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН” БОЛЛОО.

2022-09-19

          Монгол Улсад Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдаж, Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох дүүргийг хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий Засаг захиргаа, нийгмийн цогцолбор хэмээн тодорхойлж, улмаар Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Нийслэлийн томоохон район болох Сүхбаатарын районыг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг хэмээн 2 салгаж, 18 нэгж хороо бүхий Чингэлтэй дүүрэг анх үүсэн байгуулагдсан түүхтэй.

         Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойд зориулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэтгэлийн хуралдаан” өнөөдөр /2022.09.19/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Хангарди” ордонд хуралдлаа.

          Хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын Төлөөлөгчид, өнгөрсөн 30 жилийн хугацаанд дүүргийн ИТХ-ын дарга, Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд болон ахмадууд, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар урилгаар оролцлоо.

           Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат тус “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг нээж “Цаашид бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажлыг нэмэгдүүлэх, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болно.

           Бид дүүргийн эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлсний дүнд иргэдээ дээдэлсэн, хүн арддаа ээлтэй, боловсролын ялгааг арилгасан, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулсан, гэрэлтэй, замтай, тохижилттой, “Жишиг дүүрэг” болохоор тэмүүлж байна.

          Чингэлтэй дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө санал санаачилга, идэвх зүтгэл, нөр их хөдөлмөрөө зориулж байдаг иргэдийнхээ дуу хоолой, төлөөлөл болсон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм төлөөлөгчид, дүүргийнхээ мянга мянган төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” хэмээн баярын үг хэллээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%