Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ЧИНГЭЛТЭЙН ХОГ БАЯЛАГ БОЛНО” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2022-09-15

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилж, ИТХ-ын Зөвлөлөөс дэмжин баталсан хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах зорилго бүхий “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл хэрэгжиж байна.

           Төслийн хүрээнд “Хог биш баялаг” ТББ-тай хамтран “Чингэлтэйн хог баялаг болно” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг 24 хороодын Иргэний танхимаар дамжуулан нийт 35 удаа зохион байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 8 хороонд 16 удаагийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлээд байна.

            2022 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд 13, 14 дугаар хорооны иргэд “Чингэлтэйн хог баялаг болно” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд тус тус хамрагдлаа.

            Мөн 14-ний өдөр Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтсан ажлын хүрээнд 12 дугаар хорооны ЗДТГ болон тус хорооны нутаг дэвсгэр дэх төрийн байгууллагууд, Нийслэлийн Ерөнхий боловсролын  61-р дунд сургууль, хамтран “Уулын нуурын талбай”-д АЛТАН НАМАР өдөрлөгийг 12 дугаар хорооны сурагч, эцэг эх, багш, ажилтан албан хаагчдын дунд “Чингэлтэйн хог баялаг болно” сэдэвт сургалт, хүмүүжлийн ажлыг байгалийн үзэсгэлэнт орчинд амжилттай зохион байгуулсан юм.

          Тус үйл ажиллагаануудад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, 12 дугаар хорооны Засаг Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Б.Болортунгалаг, Ч.Мягмарсүрэн, С.Энхтайван, ИТХ-ын Төлөөлөгч, 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга, ИТХ-ын Төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Доржпүрэв, 13 дугаар хорооны Засаг дарга Г.Энхтөгс нар оролцлоо.

#Чингэлтэйн_хог_баялаг_болно.

Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%