Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ БАГА ЧУУЛГАН БОЛЛОО.

2022-08-24

           Чингэлтэй дүүргийн Залуучуудын холбооны БАГА ЧУУЛГАН-ыг “Эв нэгдлээр манлайлая” уриан дор дүүргийн залуучуудын дуу хоолойг нийтэд түгээх, эрх ашгийг хамгаалах, гаргасан санал санаачилгыг дэмжих, залуусын сэтгэлгээ, оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн залуучуудын төлөөллийг оролцуулан Тэтгэлэг апплейкшний үүсгэн байгуулагч, МОХ-ний гишүүн Б.Батзаяагийн Илтгэл, Үндсэн хуулийн нээлттэй хэлэлцүүлэг гэсэн үндсэн хоёр төрлийн арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа.

           Тус бага чуулганд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч, И.Даваадорж, Засаг даргын зөвлөх, Төлөөлөгч Х.Алтаншагай, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн, Чингэлтэй дүүргийн Залуучуудын холбооны Тэргүүн Л.Цэеэрэгзэн, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, ИТХ-ын Төлөөлөгч Н.Бямбагэрэл, Д.Ядамжав, Б.Болортунгалаг, Б.Насанбат, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр, 6-р хорооны Засаг дарга Э.Ачбаяр, Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй, нар хүрэлцэн ирж үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож байгаа залуусдаа талархлаа илэрхийлээд залуучуудаа дэмжин ажиллахаа илэрхийллээ.

           Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг ИТХ-ын Төлөөлөгч Н.Бямбагэрэл, Д.Ядамжав, Б.Болортунгалаг, МЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Залуучуудын хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Нандин-Эрдэнэ нар удирдан явуулсан бөгөөд залуусын санал сэтгэгдлийг нээлттэйгээр хүлээн авч, тэднийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосноороо онцлог болж өндөрлөлөө.

           Дүүргийн залуучуудын холбоо нь 2019 онд байгуулагдан үйл ажиллагаа тасралтгүй явуулж өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгээд байна.

           Цаашид улам олон залуусын төлөөллийг гишүүнчлэлдээ элсүүлэн тэдний дуу хоолойг сонсох нь тус холбооны эрхэм зорилго бөгөөд холбооны гишүүн болох хүсэлтэй дүүргийн залуу иргэдэд үүд хаалга нь үргэлж нээлттэй гэдгийг холбооны Тэргүүн мэдэгдсэн юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%