Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ V ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-06-30

        Өнөөдөр /2022.06.30/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар захирамжийн дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан хуралдав.

Хуралдаанаар:

  1. Дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  2. Дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
  3. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
  4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
  5. Гамшгийн эрсдэлийг бууруулах дүүргийн зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай
  6. Төрийн цол, одон медалиар шагнуулахаар уламжлах тухай
  7. Хурлын Ажлын албаны орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ. 

          Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч, Төлөөлөгч Д.Отгонбаатар, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Засаг даргын зөвлөх, Төлөөлөгч Х.Алтаншагай, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч, И.Даваадорж, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ц.Содхүү, Т.Уламбаяр, Л.Цэеэрэгзэн, Ж.Булганцэцэг, Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэрбат, С.Мөнгөнсар, Ж.Чимэдцогзол, Б.Найдалаа, Т.Найдан, С.Баярмагнай, Ч.Болормаа, Ч.Мягмарсүрэн, Л.Баярсайхан, Л.Лувсанцэрэн, Ж.Сугарсүрэн, Ж.Батсайхан, Д.Уянга, Н.Бямбагэрэл, С.Энхтайван, З.Бямбажав, Н.Доржпүрэв, Б.Батхуяг, Д.Ядамжав, В.Хүрэлбаатар, Б.Болортунгалаг, Б.Насанбат, Ч.Ариунчимэг, Н.Оюунгэрэл нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%