Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ШАРЫН ГОЛ СУМЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙГ Ц.ХАЙДАВЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

2022-06-23

ШАРЫН ГОЛ СУМЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙГ Ц.ХАЙДАВЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаанаар /2022.06.24/ Шарын гол сумын үе үеийн багш нар, боловсролын байгууллагын хүсэлтийн дагуу Шарын гол сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг Ардын гэгээрлийн Тэргүүний ажилтан Цэвэгжав овогтой Хайдавын нэрэмжит болгох асуудлыг хэлэлцэн баталлаа.
Ц.Хайдав нь сургуулийн захирлаар тасралтгүй 26 жил ажиллах хугацаандаа сургуулийн материаллаг баазыг сайтар бүрдүүлж, хүний нөөцийг чадавхжуулахад онцгой анхаарал тавьж, боловсролын салбарт олон шилдэг менежерийг төрүүлж, түүний олон зуун шавь нар нь салбарт бүрт амжилттай ажиллаж байна.
Түүний гаргасан гавьяа зүтгэлийг хамтран зүтгэгсэд болон шавь нар нь алдаршуулахаар Шарын гол сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг түүний нэрэмжит болгох хүсэлт тавьсан нь ийнхүү биелэлээ оллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%