Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ХҮҮХДЭЭ СОНСЪЁ - ЗА ГЭЖ ХЭЛЬЕ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-06-22

        Өнөөдөр /2022.06.22/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, дуу хоолой санал бодлыг нь сонсох, стрессийг тодорхойлох, сэтгэлзүйг оношлох, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор “ХҮҮХДЭЭ СОНСЪЁ - ЗА ГЭЖ ХЭЛЬЕ” арга хэмжээг зохион байгууллаа.

        Тус арга хэмжээг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат нээж “Насанд хүрэгчид хүүхдээ сонсож, тэдний санаа бодлыг хүлээн авч, тулгамдаж буй асуудлуудыг ойлгон шийдвэрлэх, бодлогын түвшинд авч хэлэлцэх, хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хүүхдүүдийн дуу хоолой чухал ач холбогдолтойг дурдаад цаашид энэ төрлийн арга хэмжээний цар хүрээг өргөтгөн хүүхдийн дуу хоолойг сонсъё санал хүсэлтийн хайрцгийг ЕБ-ийн сургуулиудаар аялуулах нь зүйтэй” гэсэн санал санаачилгыг дэвшүүлж, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эцэг, эх, асран хамгаалагчид, хүүхэд багачуудад аяныг дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

       Энэхүү “Хүүхдээ сонсъё - за гэж хэлье” арга хэмжээнд 1-24 хорооны хүүхэд багачууд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид, хороодын нийгмийн ажилтнууд хамрагдсан бөгөөд “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төлөө галт шувуу” ТББ-ийн чиглүүлэгч багш Э.Дуламсүрэн хүрэлцэн ирж хүүхдүүдийн дунд “Амьдралд бэлэн үү?” хэлэлцүүлэг, сургалт хийлээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%